Монгол интерьер дизайн – Ном

February 13, 2018
Монгол Интерьер Дизайн 001

Дизайныг тоодоггүй хүнийг хүмүүс анзаардаггүй

Саясанаа хамт олон 2 жилийн турш бэлдэж төлөвлөж Нэпко Хэвлэлийн газартай хамтран Монголын анхны интерьер дизайны номыг өлгийдөн аваад байна.

Интерьер дизайн нь Монгол улсад шинээр хөгжиж буй залуу салбар. Салбарын хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг бидэнд бий.

Монгол улсад бүтээн байгуулагдсан шилдэг, шинэлэг интерьер дизайн бүхий төслүүдийг нэгтгэж анхдугаар боть номоо уншигч олны хүртээл болгож байна.

Ном бүтээх нөр их ажилд хамтран оролцсон Нийтлэлч Баабар, Нийтлэлч Б.Цэнддоо, Ч.Мөнхбар, Н.Бямбацогт болон номонд оролцсон байгууллага хувь хүмүүс, ном бүтээх явцад туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье.