Бумбардайн Гэр – SaySanaa

Хүүхдийн мөрөөдлийг урлахуй Сониуч бяцхан жаалуудад ээлтэй хамгийн гэгээлэг орчин Хүүхэд өөрөө бие даан нийгмийн харилцаанд оролцож, аливааг танин мэдэх, өөрийн дуртай болон дургүй зүйлсээ олж нээх гэх мэт амьдралын томоохон “аяллыг” цэцэрлэгийн орчинд байхдаа эхлүүлдэг. Магадгүй энэхүү сонирхолтой бас заримдаа төвөгтэй аялал хэрхэн өрнөхийг орчноор нь дамжуулан шийдэж болно. Эерэг бүтээлч хандлага + Интерьер Хүүхдийн инээд цалгих гэгээлэг энэхүү орчинд дугуй дүрс ихээр ашиглагдсан байгааг анзаарч болно. Энэ нь бүхнийг шинээр танин суралцаж буй бяцхан “аялагч”-дын хувьд нийтэч байж өөрийгөө ойлгуулах, ямар нэгэн хил хязгааргүй чөлөөтэй сэтгэх, бусадтай ижил тэгш харилцаж сурах гэх мэт онцгой ач холбогдолтой. Хүүхдийн нүдийг ядраахгүй зөөлөн цайвар өнгөнүүд нь төсөөлөн бодох болон хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Бид хүүхдийн төрөлхийн сониуч, дэггүй занд тохируулан авхаалж шаардсан тоглоом, бүтээлч сэтгэлгээг мялаах сонирхолтой орчны нийлэмжийг энд бүрдүүллээ. Хүүхдийн мөрөөдлийг хүрээлэн буй орчноор нь дэмжицгээе.

  • Date:

    2020.07.01
  • Бумбардайн Гэр – SaySanaa (1)
    Бумбардайн Гэр – SaySanaa (2)
    Бумбардайн Гэр – SaySanaa (3)
    Бумбардайн Гэр – SaySanaa (4)
    Бумбардайн Гэр – SaySanaa (5)
    Бумбардайн Гэр – SaySanaa (6)
    Бумбардайн Гэр – SaySanaa (9)
    Бумбардайн Гэр – SaySanaa (7)
    Бумбардайн Гэр – SaySanaa (8)
    Бумбардайн Гэр – SaySanaa (10)
    Бумбардайн Гэр – SaySanaa (11)
    Бумбардайн Гэр – SaySanaa (12)
    Бумбардайн Гэр – SaySanaa (13)
    Бумбардайн Гэр – SaySanaa (14)
    Бумбардайн Гэр – SaySanaa (15)
    Бумбардайн Гэр – SaySanaa (16)
    Бумбардайн Гэр – SaySanaa (17)
    Бумбардайн Гэр – SaySanaa (18)
    Бумбардайн Гэр – SaySanaa (19)
    Бумбардайн Гэр – SaySanaa (20)
    Бумбардайн Гэр – SaySanaa (21)
    Бумбардайн Гэр – SaySanaa (22)
    Бумбардайн Гэр – SaySanaa (23)