Кофе шоп – Mediterranean, Retro, Industrial

Cafe Bene, Tom N Toms зэрэг кофе шопууд хэдэн арван жилийн турш төлөвлөлт, интерьер дизайны шийдлээ хөгжүүлж салбартаа үлэмж туршлага хуримтлуулж өөрсдийн интерьер брэнд бүүктэй болсон байдаг. Зах зээлд гүн нэвчсэн эдгээр кофе шопуудтай өрсөлдөхүйц консепц шийдэлтэй Монгол ур оюун шингэсэн Монгол менежментээр үйл ажиллагаа явуулах нэгэн төслийн интерьер зургийг хариуцан СаяСанаа баг хамт олон оролцлоо. Интерьерийг Индастриал, Медитериниан болон Ретро хэв маягаар шийдэж кофе шопын уур амьсгал оруулах үүднээс шаргал бор, зөөлөн шаргал өнгүүдийг сонгосон. Интерьер зурах нь програм дээр ажиллаад л болчихдог амар ажил биш. Захиалагч болон гүйцэтгэгчид хоорондоо маш сайн ойлголцож нягт ажиллаж байж сайн бүтээл гардаг. Энэ төслийн хувьд процедур, ойлголцлолын жижиг асуудал гарч хүссэн үр дүнд хүрсэн бүтээл гаралгүй ажил дуусгавар болсон. Захиалагч хамт олондоо Монгол ур ухаан, Монгол менежменттэй брэндийг амжилттай нэвтрүүлж cafe bene, Tom N Toms-той эн зэрэгцсэн, зарим талаараа илүү кофе шоптой болоорой хэмээн хүсэж ажил үйлсэд нь амжилт хүсье

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2016.04.12
  • Team:

    SaySanaa
  • coffee shop 001
    coffee shop 002
    coffee shop 003
    coffee shop 004
    27-05-saysanaa-coffee-and-wine
    coffee-shop-006
    coffee shop 007
    27-08-saysanaa-coffee-and-wine
    27-09-saysanaa-coffee-and-wine
    coffee-shop-010