Байгалын түүхийн музей
Байгалын түүхийн музей
2016/08/08
Обект: Байгалийн түүхийн музей Санаачлан гүйцэтгэгч: СаяСанаа ХХК Ашигт малтмал, оюу толгой, 5-н толгойд найдах биш Аялал жуулчлал, бусад салбаруудаа хөгжүүлье Уул уурхайгаараа танигдах биш Уламжлалт түүх соёлоороо танигдъя Замын түгжрэлд зогсохдоо уран нарийн хийцтэй атлаа анхаарал татахаа больсон, элэгдэж муудаад будаг шавар нь ховхорсон барилгыг анзаарлаа "Энэ чинь байгалийн түүхийн музей шүү дээ" гэж таниад уг барилгыг хүн бүр анзаардаг, дэлхий даяар алдар цуутай байшин болгох тухай яриа СаяСанаа хамт олны дунд өрнөж уг зургийг бүтээх санаа анхлан гарсан. Сэргээх, шинэчлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь СаяСанаа хамт олны ажил. Тиймээс барилга муудсан байна, орхигдсон байна "АНХААРААЧЭЭ" гэж шүүмжлэхээсээ урьтаж шийдэл, санал санаачлага гаргахыг хичээж уг зургийг гүйцэтгэсэн. Уг загварыг гаргахдаа барилгын үндсэн хийцлэл, загварыг эвдэлгүй үнэ цэнийг нэмэх талаас бодолцож шийдэл гаргасан. Барилгын урд талбайд явган хүний зам байдаг тул өргөтгөлийн 1 давхарын хэсгийн Indoor Street буюу шилэн гудамж байдлаар шийдсэн. Шилэн фасадны хувьд төмөр рам хийж ганжуулсан шилээр шийдэх юм. Уг өргөтгөл доторхи эртний үзмэрүүдийн хувьд наранд ил байх нь тохиромжгүй тул дуураймал үзмэрээр орлуулж байрлуулна. Хотын төвөөр аялаж яваа гадаадийн иргэн бүр өөрийн эрхгүй дотор нь орж үйлчлүүлдэг, халааснаасаа гар утсаа гаргаж ирээд сэлфи хийж фэйсбүүк, инстаграмдаа оруулж эх орныг минь сурталчилдаг барилга болгохыг бид хүссэн Анхны хүний өлгий нутаг, үлэг гүрвэлийн өлгий нутаг... Гайхамшигтай байгаль, үг түүх биднийх Арчилгаа, сурталчилгаа, зөв менежменттэйгээр ажиллахад аялал жуулчлалын салбар сэргэж, ард иргэдийн амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна Төр засгийн холбогдох хүмүүс, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхийг зорьсон компани хамт олон байвал дэмжээсэй гэж уриалж байна Сая Санаа ХХК-н зүгээс улс эх орныхоо төлөө туршлага, мэдлэг чадвар, сэтгэлээ зориулахад хэзээд бэлэн
Санал санаачлага