Luxury Dark Apartment – SaySanaa

Энгийн хирнээ ихийг хүүрнэх тансаг зэрэглэлийн apartment.

Гэрийн интерьер дизайн ямар нэг урсгал чиглэлийг баримталж хийгддэг ч зөвхөн энэ хангалттай биш байдаг.

Уур амьсгал, хүрээлэн буй зүйлс эздийн тухай нэгийг өгүүлж чадах аваас тус интерьер бүтээл болж чаддаг.

Төслийн зургууд юуг өгүүлнэ вэ?

Урлагт хайртай гэрийн эзэн, дарс сонирхогч эзэгтэй. Өөрийгөө болон нэгнээ бүрэн таньж мэдсэн гайхалтай романтик хосууд.

Боловсрол мэдлэгт гүнзгий нэвчиж, хүчирхэг амжилтыг бүтээхийн хирээр хүн дэндүү эгэл болдгийг захиалагчтай уулзах бүрт мэдэрч тэр л vibe-аар төсөлдөө хандаж бүтээлийг дуусгав.

СаяСанаа хамт олны бүтээсэн 260м2 apartment-ийн интерьер дизайныг танилцуулж байна.

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2020.11.26
  • Team:

    saysanaa llc