Бидний тухай

Бидний тухай

СаяСанаа ХХК нь интерьер дизайны зураг, интерьер засвар гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2015 онд үүсгэн байгуулагдсан ба олон улсын томоохон байгууллагуудын төслүүд дээр мөн Монгол улсын тэргүүлэгч компаниудын чухал ач холбогдолтой төслүүд дээр амжилттай ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан байна.

Таньж мэдэх, ухаж ойлгох, тасралтгүй хөдөлмөрөх, Багаар ажиллах нь бидний давуу тал болдог. Аливаа төслийн зорилго цар хүрээг ойлгож, захиалагчдын хүсэл даалгавар дээр боловсруулалт хийх, үүн дээр өөрсдийн санааг нэмж ажилладаг нь бидэнд сайн бүтээл гаргахад тусладаг.

10 олон улсын томоохон байгууллагуудын төсөл

“Нэгдсэн Үндэсний Байгууллага”, “Ernst & Young”, “Азын Сан” “Huawei” гэх мэт олон улсын томоохон байгууллагуудын Монгол дахь салбар нэгжүүд дээр төслийн удирдлагын түвшинд амжилттай ажилсан

100 гаруй Монголын тэргүүлэгч компаниудын төсөл

М-Си-Эс групп, АПУ, Мобиком корпорац, Говь ХХК зэрэг ажлын байр бий болголт, татвар төлөлт, цар хүрээгээрээ тэргүүлэгч компаниудын чухал ач холбогдолтой төслүүд дээр ажилласан туршлага

СаяСанаа сар болгон 6-8 төсөл дээр ажилладаг

Өнөөдөр СаяСанаа хамт олон интерьер зураг болон засвар гүйцэтгэлийн нийт 6 төсөл дээр ажиллаж байна.

50 интерьер засал гүйцэтгэлийн төсөл

Оффис, орон сууц, үйчилгээ нийлсэн 50 гаруй төслийн интерьер засвар гүйцэтгэлийн ажлыг СаяСанаа хамт олон хийж гүйцэтгэсэн.

25 ажилтан гадаад улсад судалгаа хийсэн

Олон улсын үзэсгэлэн экспо үзэх, интерьер материал тавилга судлах, төслийн худалдан авалт хийх зэрэг ажлуудаар давхардсан тоогоор 25 ажилтныг гадаад улсуудад томилолтоор ажиллуулсан

400 гаруй интерьер зургийн төсөл

Оффис, орон сууц, худалдаа үйлчилгээний 400 гуруй интерьер дизайн зураг төслийн ажлыг СаяСанаа хамт олон хийж гүйцэтгэсэн.