Стратегийн PMO: Тэргүүлэгч байгууллагуудын туршлагаас

October 12, 2026
PMI Mongolia Chapter-ийн зохион байгуулсан 11 дэх удаагийн Олон улсын төслийн менежментийн бага хурал 2026-ын “Strategic PMO: Lessons from Leading Organizations” сэдэвт панел хэлэлцүүлэгт СаяСанаа ХХК-ийг төлөөлөн Үйл ажиллагаа болон Бизнес хөгжлийн захирал М.Оргил оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр интерьер дизайныг зөвхөн төслийн зардал гэж харах бус, харин төслийн амжилт, чанар, үр ашгийг тодорхойлох чухал хөрөнгө оруулалт гэдгийг онцоллоо. Зөв шийдэл, чанартай дизайн нь анхнаасаа эрсдэл, алдаа, нэмэлт зардлыг бууруулж, нөөцийг оновчтой ашиглахын зэрэгцээ төслийн эцсийн үр дүн болон урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс интерьер дизайнд зарцуулж буй хөрөнгө оруулалтыг зардал бус, харин илүү оновчтой, тогтвортой үр дүнд хүрэх стратегийн шийдвэр гэж харах нь чухал юм.
Мөн байгууллагын стратегийг бодит үр дүн болгон хэрэгжүүлэхэд төслийн удирдлага, оновчтой нөөцийн хуваарилалт, үнэ цэнэд суурилсан шийдвэр гаргалт чухал болохыг салбар бүрийн туршлагаас хуваалцсан үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо.
СаяСанаа ХХК-ийн хувьд интерьер дизайны зураг төсөл, засал гүйцэтгэл болон төслийн менежментийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтвортой үр дүнд чиглэсэн шийдлүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
PMI Mongolia 1
PMI Mongolia 2
PMI Mongolia 3
PMI Mongolia 4
PMI Mongolia 5
PMI Mongolia 6
PMI Mongolia 7