Тун удахгүй нээгдэх Солонгос хоолны рестораны интерьер дизайн зургийг та бүхэнд танилцуулж байна. Нийтдээ 280м2 талбайд хооллох үндсэн хэсэг, 8 болон 10 хүний тусгай өрөө (нийлүүлэх боломжтой), 6 хүний жижиг тусгай өрөө, хүүхэд саатуулах тоглоомын өрөө, арга хэмжээ зохион байгуулах жижиг хэмжээний тайз, захирлын өрөө зэрэг 80-90 хүн хүлээн авах боломжтой Солонгос хоолны рестораны дизайныг СаяСанаа гаргалаа.
Korean Restaurant – SaySanaa