Сүүлийн үед Монголын томоохон байгууллагууд ажилтнуудыгаа өөрийн гэртээ ойрхон салбар оффисууд дээр очиж ажиллах боломжийг олгоод буй нь тэдний ажлын бүтээмж, цаг ашиглалт зэргийг өндөр байлгахын сацуу хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа билээ. Тэгвэл дижитал шилжилт хийж буй Khan Bank-ны төвийн бүсийн ажилтнууддаа зориулсан дундын оффисыг СаяСанаа бүтээлээ. Энэхүү оффис нь ажилтан өөрийн хүссэн байрлалд тухайн өдөр ямар ажил хийж байгаагаасаа хамаарч багаараа эсхүл ганцаарчилсан сандал ширээнд уламжлалтаас эхлүүлээд байгалийн гэрэлтэй, цонхтой, самбартай, дуу тусгаарлагчтай гээд төрөл бүрийн ажиллах хэсгүүдэд бусдадаа саад төвөг учруулахгүйгээрээ ажиллах боломжтойгоороо онцлог юм.
Khan Bank share office – SaySanaa