Grohe – SaySanaa

Ганцаар цайвалзан үзэгдэх хөлөг онгоц Их далайн дундаас ганц хөлөг онгоц цайвалзан тодрох шиг энэхүү угаалгын өрөөний интерьер нь хувь хүний тайван, тав тухтай байх орон зайг бий болгожээ. Угаалгын өрөөний ванн, толиудыг ирмэг, хурц өнцөггүй байхаар шийдсэн нь илүү аюулгүй мэдрэмжийг төрүүлнэ. Байгалийн өнгө, бүтэцтэй чулуун шал нь бат бөх, чимээгүй уур амьсгал бүрдүүлнэ. Хана болон таазанд ашигласан гүн хар өнгө нь орон зайн гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлж, тансаг, загварлаг байдлыг нэмэгдүүлжээ. Өрөөний төвд байрлах бөөрөнхий цагаан ванн нь орчиндоо илүү тодорч, гоо зүйн гайхамшигтай харьцууллыг бий болгосон аж. Үүнийг л “Ганцаар цайвалзан үзэгдэх хөлөг онгоц” хэмээн нэрийдээд байгаа юм. Мөн гэрэлтүүлгийг ухаалгаар байршуулснаар хар өнгийн хананд гялалзсан туяа тусаж, өрөөнд гүн, тансаг уур амьсгал бүрэлдүүлснийг дурдмаар. Интерьерийн нийтлэг шийдэл нь минимал бөгөөд шаардлагатай зүйлсийг л багтаасан. Металл элементүүд болон байгалийн чулууны хослол нь орчин үеийн хэв маягийг улам бүр гүнзгийрүүлж, цаана харагдах урлагийн бүтээл нь угаалгын өрөөг өдөр тутмын хэрэглээнээс илүүтэй амралт, сэтгэл ханамжийг торниулахад тус нэмэр болох газар болгоно. Энэхүү төсөл дээр хамтран ажилласан GROHE СаяСанаа номын хэсгээс...

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2025.12.05
  • Team:

    SaySanaa
  • Grohe bathroom 1
    Grohe bathroom 2
    Grohe bathroom 3
    Grohe bathroom 4
    Grohe bathroom 5
    Grohe bathroom 6
    Grohe bathroom 7
    Grohe bathroom 8