Бид Монголын үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээний брэндүүдтэй хамтран брэндийн мөн чанар, хэрэглэгчийн туршлага болон орон зайн дизайныг нэгтгэсэн "Design Guide" боловсруулж, тэдний дэлгүүр, үйлчилгээний орчныг дараагийн түвшинд хүргэх шийдлүүдийг бүтээдэг. Хаан банкны DIGI GO, Mobicom, Nomuda, Matrix Salon зэрэг бидний хэдийнээ танил болсон брэндүүдийн шинэ өнгө төрхийг СаяСанаа бүтээсэн бол энэ удаад Монголын хамгийн анхны шоколадны брэнд болох Golden Gobi Монгол Шоколад брэндийн шинэ дизайн консепцийг гаргалаа. Говь бол элсний нүүдэл, нарны алтлаг туяа, улаан хүрэн хад асга, нам гүм оршихуй, тэсвэр хатуужил болон байгалийн хүчийг өөртөө шингээсэн өвөрмөц ертөнц. Энэхүү онцлогийг орчин үеийн "luxury chocolate boutique"-ийн боловсронгуй гоо зүйтэй хослуулан, Говийн мөн чанарыг өндөр зэрэглэлийн шоколадны орон зайд дахин тайлбарлав. Говийн элсний шаргал, газрын дулаан хүрэн, зэс-алтлаг болон хадны улаавтар өнгийг үндсэн палитр болгон, байгалийн чулуу, мод, металл, элсэрхэг текстур, зөөлөн гэрэлтүүлгээр баяжуулав. Орон зайн зохион байгуулалт, бүтээгдэхүүний өрөлт, гэрэлтүүлэг болон материалын шийдлийг хооронд нь уялдуулж, бүтээгдэхүүнийг онцлон харуулахын зэрэгцээ Говийн нам гүм, тансаг мэдрэмжийг энэхүү орон зайд шингээлээ. Ингэснээр Golden Gobi нь зөвхөн шоколад худалдан авах дэлгүүр бус, Монголын Говийн өвөрмөц мөн чанар, тансаг байдлыг мэдрэх орон зай болгон хөгжүүллээ.

Golden Gobi – SaySanaa
Location:
Square meters:
Date:
Team:












