Хувцас нь материаллаг соёлын нэг бөгөөд хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаас эхлэн одоог хүртэл бидний өдөр тутмын хэрэглээ болон ирсэн билээ. Орчин үеийн залуусын хувцасны талаарх сонирхол чиг хандлага ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байна. Үнэтэй хувцас гэхээс илүү ямар орчинд яаж харагдаж байна гэдэг нь илүү чанартай дахин давтагдашгүй мэт үнэ цэнтэй харагдуулдаг. Хар өнгө нь хүч чадал, эр зоргыг бэлгэддэг бөгөөд үүнтэй контенпорари уран баримлыг хослуулан “Хувцас бурхан бие чөтгөр“ чи биш бол бид авна гэсэн утга учрыг илэрхийлсэн дизайнтай дэлгүүр юм. Интерьер нь бидний амьдралыг баяжуулж, өнгө нэмж ой санамжид дүрслэгдэж үлдэж байдаг маш чухал зүйлсийн нэг. Энэ нь зөвхөн өндөр мэдрэмжтэй аливаа зүйлийг өөрөөр харж чаддаг цөөн залууст зориулагдсан төсөл юм.

710 concept store – SaySanaa
Location:
Date:
Team:











