Sky Park / Lobby – SaySanaa

Sky Park-ийн угтах хэсгийн орчин нь архитектур, гэрлийн инженерчлэл, материалын гүн текстурын харилцаанаас бүтсэн нэгэн цул орчны илэрхийлэл юм. Энд алхаж орж ирэх мөчид орон зай өөрөө ярьж эхэлнэ гэрэл чиглүүлж, материал хариу өгч, хөдөлгөөн зөөлөн урсана. Translucent stone wall бол зүгээр нэг өнгөлгөө бус - Гэрэл, чулуу, дүрслэлийн геометр хоорондоо ухаалаг холбогдсон байгалийн уур амьсгалын инсталляц бөгөөд орон зайд тайван, тогтвортой мэдрэмж төрүүлнэ. Deep-blue sculptural reception нь Sky Park-ийн контемпорари философийг илэрхийлэх төв цэг. Хотын динамик, гэрлийн долгиолох хэмнэл, premium амьдралын урсгал энд нэгэн дүр болон харагдана. Өндөр таазан дахь дугуй гэрэлтүүлгийн систем нь орчны ритм, алхмын хэмнэл, материалын сүүдэр - гэрлийн харилцааг зөөлөн удирдана. Ингэснээр орон зайд “silent luxury” гэх нэршил үнэн утгаараа биелнэ анзаарагдамгүй атлаа маш тансаг. Коридор болон лифтний бүсүүдэд marble continuity /үргэлжилсэн марбел/, bronze accents /боронзон оруулга/, shadow-line lighting, acoustic wood panel /акустик модон хавтан/ зэрэг элементүүд нэгэн хэмнэлд уялдана. Эдгээр нь хамтдаа оршин суугчийн өдөр тутмын мэдрэмжийг дэмжих орчны архитектурын инсталляц болон хувирдаг. Teso Properties-ийн бүтээж буй SKY PARK бол орчин үеийн хотжилт, тайван амьдрал, premium lifestyle-ийн цогц философи. Өдөр бүр гэртээ ирэх эсвэл ажилдаа явах мөчид оршин суугчийн сэтгэлзүй, амьдралын чанар, уур амьсгалыг энэ орон зай өөдрөг, тэнцвэртэй болгож өгнө. СаяСанаа-ийн зорилго бол интерьерийг харагдах байдлаар бус хүн амьдрах мөч бүхэнд утга, мэдрэмж өгдөг орон зай болгох юм. Тиймээс бид энэ орчныг art + architecture + psychology гурвын гүн уялдаагаар бүтээсэн. Artify the Space. Artify your Life. Sky Park - Амьдралын шинэ ритм.

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2025.12.13
  • Team:

    SaySanaa
  • Sky Park lobby 1
    Sky Park lobby 2
    Sky Park lobby 3
    Sky Park lobby 4
    Sky Park lobby 5
    Sky Park lobby 6
    Sky Park lobby 7
    Sky Park lobby 8
    Sky Park lobby 9
    Sky Park lobby 10
    Sky Park lobby 11
    Sky Park lobby 12