IT Park Mongolia – Цахим ирээдүйн эхлэл

СаяСанаа нь нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь Монголын Байгалийн Түүхийн музей, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Central Bridge зэрэг барилга байгууламжийн үзэмжийг сайжруулах, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх зорилготой санаачилгуудыг дэвшүүлж ирсэн. Энэ удаад бид эдгээр санаачилгын үргэлжлэл болгон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park -г хөгжүүлэх саналыг дэвшүүлж байна. Өнөө цагт мэдээллийн технологи, тэр дундаа бүтээлч оюун ухаан (AI) нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, улс орнуудын хөгжлийн хурд, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйлүүдийн нэг болжээ. Ийм нөхцөлд Монгол Улс энэ салбараас хоцрох бус, харин ч бодлогоор дэмжиж, стратегийн түвшинд хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна. IT Park Mongolia нь бүтээлч оюун ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартап, компаниудыг дэмжих, инновацын тогтвортой экосистемийг бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилготой байх бөгөөд урт хугацаандаа Монгол Улсын үндэсний өрсөлдөх чадварыг бодитоор нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна.

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2026.01.23
  • Team:

    SaySanaa
  • IT Park 1
    IT Park 2
    IT Park 3
    IT Park 4
    IT Park 5
    IT Park 6
    IT Park 7
    IT Park 8