Энэхүү төслийн зорилго нь удирдлагын өрөөг уламжлалт “CEO кабинет” гэх ойлголтоос ангид авч үзэж, ажлын төвлөрөл · стратегийн уулзалт · executive-level hospitality гэсэн гурван үндсэн функцийг нэгэн цул, логик орон зайн систем болгон нэгтгэхэд чиглэв. Орон зайн зохион байгуулалт нь гурван давхар бүтэцтэй. Зөөлөн органик хэлбэртэй уулзалтын лаунж бүс нь харилцааг тайван, уян болгож, hospitality zone нь marble counter, coffee & wine setup-ээр executive-level зочлох соёлыг илэрхийлж байна. Эдгээр бүсүүд нь удирдагчийн өдөр тутмын ажлын хэмнэл, уулзалтын динамикт нийцсэн урсгалаар уялдан төлөвлөгдсөн. Rippled glass partition нь орон зайг бүрэн тусгаарлахгүйгээр ялгаж, ажлын болон уулзалтын бүсүүдийн хооронд жигд, тасралтгүй шилжилт хийх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр орчны нэгдмэл байдал алдагдахгүй, баланс хадгалагдана. Энэхүү интерьер нь удирдагчийн бодол боловсрох, яриа гүнзгийрэх, шийдвэр төрөх процессыг дэмжих хүчтэй supporting environment болж төлөвлөгдсөн юм.

Executive Office Interior – SaySanaa
Location:
Square meters:
Date:
Team:












