NUBIA Business lounge part 2 – SaySanaa Construction

Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд бүтцийн чухал хэсэг болох энэхүү Business Lounge нь зорчигчдод тав тухтай, өндөр түвшний үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой. Төсөл нь нээлттэй, олон улсын жишигт нийцсэн сонгон шалгаруулалтын хүрээнд хэрэгжиж, орон зайн концепц, төслийн удирдлагын шаардлагуудыг ханган СаяСанаа Констракшн ХХК шалгарч, төслийн хэрэгжилт эхэлсэн. Интерьер дизайны зорилго нь “Business lounge” орчныг энгийн хүлээлтийн бүсээс “Executive-level” хэрэглээний орчин болгон тодорхойлох байв. Төлөвлөлт нь зорчигчийн урсгал, үйлчилгээний зохион байгуулалт, хувийн ба нийтийн орон зайн тэнцвэр дээр суурилсан. Орон зай шаталсан зохион байгуулалтаар шийдэгдэж, хүлээлт, амралт, ажиллах болон хувийн бүсүүдэд дараалалтай шилжинэ. Үйлчилгээний бүсүүд нь reception, F&B, coffee station, self-service, private security check, quiet zone, work station, VIP rooms, kids’ room зэрэг үндсэн хэрэгцээг бүрдүүлсэн. Материалын сонголт нь өндөр ачаалалтай орчинд нийцсэн, бат бөх, элэгдэлд тэсвэртэй, цэвэрлэгээний шаардлага зэргийг бүрэн хангасан. Төсөлд “International Air Transport Association”-ын зарчим болон шийдлүүдийг тусгаж, хүртээмж, аюулгүй байдлыг ханган төлөвлөсөн. Инженерийн системүүд (PAC / HVAC) нь орчны тогтвортой нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү төсөл нь интерьер дизайнаас гадна засал гүйцэтгэл, төслийн удирдлага, инженерийн шийдэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хамарсан. Одоогоор интерьер дизайны шийдлийг танилцуулж байгаа бөгөөд иж бүрэн гүйцэтгэлийг дараагийн шатанд танилцуулна. Artify the Space. Artify Your Life.

  • Location:

    Tuv aimag, Mongolia
  • Square meters:

    420 sqm
  • Date:

    2026.03.18
  • Team:

    SaySanaa
  • Business lounge part2 – 1
    Business lounge part2 – 2
    Business lounge part2 – 3
    Business lounge part2 – 4
    Business lounge part2 – 5
    Business lounge part2 – 6
    Business lounge part2 – 7
    Business lounge part2 – 8
    Business lounge part2 – 9
    Business lounge part2 – 10
    Business lounge part2 – 11
    Business lounge part2 – 12
    Business lounge part2 – 13
    Business lounge part2 – 14
    Business lounge part2 – 15
    Business lounge part2 – 16
    Business lounge part2 – 17
    Business lounge part2 – 18
    Business lounge part2 – 19
    Business lounge part2 – 20