Байгалийн түүхийн музей – СаяСанаа

Ашигт малтмал, оюу толгой, 5-н толгойд найдах биш Аялал жуулчлал, бусад салбаруудаа хөгжүүлье Уул уурхайгаараа танигдах биш Уламжлалт түүх соёлоороо танигдъя Монгол залуусын санаачлага холбогдох хүмүүст хүрэх хүртэл "SHARE" хийж дэмжээрэй Замын түгжрэлд зогсохдоо уран нарийн хийцтэй атлаа анхаарал татахаа больсон, элэгдэж муудаад будаг шавар нь ховхорсон барилгыг анзаарлаа "Энэ чинь байгалийн түүхийн музей шүү дээ" гэж таниад уг барилгыг хүн бүр анзаардаг, дэлхий даяар алдар цуутай байшин болгох тухай яриа бидний дунд өрнөсөн Сэргээх, шинэчлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь бидний ажил. Тиймээс барилга муудсан байна, орхигдсон байна "АНХААРААЧЭЭ" гэж шүүмжлэхээсээ урьтаж шийдэл, санал санаачлага гаргахыг хичээлээ Энэ загвар нь анхны санаа төдийгүй барилгын үндсэн хийцлэл, загварыг эвдэлгүй үнэ цэнийг нэмэх шийдэл талаас нь бодсон. Цаашид олон санаа гарах боломжтой. Хотын төвөөр аялаж яваа гадаадийн иргэн бүр өөрийн эрхгүй дотор нь орж үйлчлүүлдэг музей болгохыг хүсэж байна Халааснаасаа гар утсаа гаргаж ирээд сэлфи хийж фэйсбүүк, инстаграмдаа оруулж эх орныг минь сурталчлахыг хүсэж байна Анхны хүний өлгий нутаг, үлэг гүрвэлийн өлгий нутаг... Гайхамшигтай байгаль, үг түүх биднийх Арчилгаа, сурталчилгаа, зөв менежменттэйгээр ажиллахад аялал жуулчлалын салбар сэргэж, ард иргэдийн амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна Төр засгийн холбогдох хүмүүс, нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхийг зорьсон компани хамт олон байвал дэмжээсэй гэж уриалж байна Сая Санаа ХХК-н зүгээс улс эх орныхоо төлөө туршлага, мэдлэг чадвар, сэтгэлээ зориулахад хэзээд бэлэн

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2020.06.16
  • Team:

    SaySanaa
  • 11-01-saysanaa
    Байгалийн түүхийн музей 002
    Байгалийн түүхийн музей 003
    Байгалийн түүхийн музей 004
    3
    Байгалийн түүхийн музей 006
    Байгалийн түүхийн музей 007
    Байгалийн түүхийн музей 008
    11-08-saysanaa
    11-09-saysanaa
    Байгалийн түүхийн музей 011
    11-11-saysanaa