CallPro office – SaySanaa

Сайхан бөгөөд өвөрмөц тааламжтай орчинд амьдрах, ажиллах, улмаар чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч цэнгэх, хэрэгцээ нь шинэ бүтээн байгуулалт, шинэ уран бүтээлч, шинэ санааг нэхэж байдаг. Энэ нэхэл-хэрэгцээнд орчны дизайн буюу интерьер дизайны урлаг ба түүний зүтгэлтнүүд л хариу өгнө. Харилцаа холбооны салбарт олон төрлийн дэвшилтэт технологи үйлчилгээг нэвтрүүлэн 1500 гаруй байгууллагын дотуур холбоо, дуудлагын төв, тусгай дугаарын дуудлага болон мессеж үйлчилгээ, веб болон аппликейшнд суурилсан аудио, видео дамжуулах үйлчилгээг үзүүлдэг CallPro болон LIME аппликейшнийн оффисын дизайн зургийг тухайн байгууллагын онцлог, ажиллах арга барил, хэрэгцээнд тохируулан СаяСанаа хамт олон бүтээлээ.

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2022.04.05
  • Team:

    SaySanaa