Гоо сайхны салон бол эмэгтэй хүмүүсийн хувьд өөрийн гадаад гоо үзэсгэлэнгээ арчилж тордохоос гадна дотоод ертөнцийн мэдрэмж, хүсэл тэмүүллээ дахин сэргээж өөрийн итгэлтэй байдлаа “boost” хийдэг тусгай орчин билээ. Мод, чулуу, элс зэрэг байгалийн материалуудыг түлхүү ашиглаж дулаан, тайван байдлын мэдрэмжийг үүсгэснээр үйлчлүүлэгчийг байгальтай холбоход туслах нь энэхүү интерьер дизайны гол зорилго. СаяСанаа хамт олон энэхүү төслийг "түлхүүр гардуулж өгөх" нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд тун удахгүй та бүхэнд засал гүйцэтгэлийг танилцуулах болно.
Crystal beauty salon – SaySanaa