Мон Анир компанийн шинэ орон зайн интерьер дизайны зураг төслийг боловсруулж, захиалагчид амжилттай хүлээлгэн өглөө. Энэхүү төсөл нь сонсголын шинэ үеийн технологи, хэрэглэгчийн туршлага болон орчин үеийн орон зайн шийдлийг уялдуулах зорилготойгоор төлөвлөгдсөн. Интерьерийн зохион байгуулалт, материалын сонголт, гэрэлтүүлгийн шийдлүүд нь хэрэглэгч төвтэй, тайван бөгөөд төвлөрсөн орчныг бүрдүүлэхэд чиглэв. Сонсголын үйлчилгээний онцлогтой уялдуулан мэргэжлийн дуу тусгаарлалт болон акустикийн шийдэлд онцгой анхаарч, орчны дуу чимээний нөлөөг багасгах, илүү төвлөрсөн туршлагыг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн тус төвийн гадна хананд байрлах Давидын баримлаас сэдэвлэсэн арт инсталляц нь хүний мэдрэхүй, сонсгол болон технологийн огтлолцлыг илэрхийлэх бэлгэдлийн элемент болж орон зайн концепцийн нэг хэсэг болсон. Artify the Space. Artify Your Life.

Mon Anir – SaySanaa
Location:
Square meters:
Date:
Team:













