Sky Park-ийн орон сууцны интерьер нь контемпорари модерн уур амьсгалд тулгуурласан, орон зай, гэрэл, материалын нарийн тэнцвэрээр бий болсон орчин үеийн тансаг амьдралын мэдрэмж юм. Энд орж ирэх мөчид орчны уур амьсгал тайвширч эхэлдэг - earthy palette-ийн дулаан өнгө, premium stone фактурын гүн мэдрэмж, сүүдэр гэрлийн зөөлөн хэмнэл амьдрах орчинг энгийн атлаа үнэтэй болгоно. Өрөө хоорондын хөдөлгөөн, уялдаа нь материалын залгамж холбоо дээр суурилсан. Natural stone, warm wood, matte surfaces-ийн харьцаа, пропорц, хэмнэл зочны өрөөнөөс унтлагын хэсэг хүртэлх бүхий л орон зайг нэгэн уур амьсгалтай болгоно. Гэрлийн зохиомж энэ орчны хамгийн том хүч. Өдрийн гэрэлтэй уялдан өөрчлөгдөх сүүдэр, оройн indirect glow-ийн дулаан уналт орон зайд тайвшруулах, амраах, төвлөрөх уур амьсгалыг бий болгоно. Энэ бол хүчтэй биш, үнэтэй цэнтэй чимээгүй ялгарал - silent luxury. Орон зайн төлөвлөлт нь амьдралын хэмнэлд нийцэж, хөдөлгөөний саадыг багасгасан ухаалаг зохиомжтой. Тавилгын хэлбэр, байрлал, пропорц хэрэглэгчийн өдөр тутмын амьдралыг илүү тухтай, төвлөрсөн, дулаан болгоно. Sky Park-ийн орон сууцнууд бол зөвхөн амьдрах орчин биш - амьдралын чанарыг өргөдөг орчны илэрхийлэл юм. Ажлын өдрийн дараах тайван мөч, гэр бүлтэй өнгөрүүлэх цаг, маргаашийн шинэ эхлэл бүгдийг илүү ухаалаг, илүү дулаан, илүү тэнцвэртэй болгох болно. СаяСанаа-ийн зорилго бол интерьерийг харагдах байдал биш - хүмүүсийн амьдрах мөч бүрт мэдрэгддэг бодит туршлага болгох юм. Урлаг, орон зайн хэмнэл, сэтгэлзүйн тэнцвэрийг нягт уялдуулснаар Sky Park-ийн орон зайд хүн төвтэй, ухаалаг, үнэ цэнтэй амьдралын шинэ хэмнэлийг бий болгосон. Энд амьдрах мэдрэмж бол энгийн мэдрэмж биш - өрх бүрт зориулагдсан contemporary luxury lifestyle. Artify the Space. Artify your Life. Sky Park / SaySanaa - Home Edition.

Sky Park / Apartment 147 sqm – SaySanaa
Location:
Square meters:
Date:




















