UB Green Park – SaySanaa

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэхь мөнх ногоон байгууламж Утаатай, өвлийн хүйтэнд нийслэл хотдоо дулаан, мөнх ногоон мод усны дэргэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх "UB green park" Зун, хавар, намарын улиралд ч мөн ашиглалттай соёл амралтын хүрээлэн болох юм Саясанаа хамт олон Монгол орны нүүр царай болохуйц дизайн шийдэл, хөгжлийг тодорхойлох бүтээн байгуулалтын төслийг санаачилж нийгэмд эерэг мессеж өгөхийг зорьдог Бидний дараагийн санаачлага "UB Green Park"-г танилцуулж байна Бүх зүйл нь хүний тав тухыг бодож хүний төлөө хийгдэх бүтээн байгуулалт байх болно Нийслэлчүүд бид үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ чөлөөт цагаа өнгөрөөх дуртай Харамсалтай нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвлийн улиралд утаа гэгч аюулаас хамаарч иргэд төдийлөн очоод байдаггүй Жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөнтэй, иргэд болон жуулчид очих дуртай соёл амралтын бүс нийслэл хотод маань дутагддаг Ногоон модод дунд агаар амьсгалж, усан паркад сэлж, динозавр Батаар болон бусад сонирхолтой үзмэрүүд үзэж гэр бүл найз нөхөдтэйгээ өдрийг гайхамшигтай өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэнг "UB Green Park" гэж нэрлэсэн Барилга байгууламжийн өнгө аяс нь тус орны барилга архитектурын салбарын болон нийгэм эдийн засгийн хөгжлийг илтгэдэг Гадаад улс орнуудад олон нийтэд зориулсан этгээд сонин хэлбэртэй, сонирхолтой барилга байгууламжууд их байдаг Монгол улсын барилга, эдийн засгийн хөгжил ойрын жилүүдэд өндөр хөгжинө гэдэгт бид итгэдэг

  • Location:

    Ulaanbaatar, Mongolia
  • Date:

    2017.03.29
  • Team:

    SaySanaa
  • UB Green Park 001
    2 (6)
    UB Green Park 003
    UB Green Park 004
    UB Green Park 005
    7 (5)
    UB Green Park 007
    UB Green Park 008
    10
    11
    06
    UB Green Park 012