Утаанаас салж чадах зөвхөн ганц бодит арга бий Энэ нь "ГАЛ ТҮЛЭХЭЭ БОЛИХ" 2 замаар гал түлэхээ больж болно 01. Бүх нийтийг орон сууцжуулах 02. Бүх гэр хорооллыг төвийн дэд бүтэцтэй болгох Өнөөдөр Улаанбаатар хотод 200'000 айл гэр хороололд, 164'000 айл орон сууцанд амьдарч байна Бүх нийтийг орон сууцжуулах талаар бүгд ярьдаг ч бодитой хэрэгжсэн нь үгүй Бүх нийтийг орон сууцжуулахад маш их мөнгө хэрэгтэй? Энэ мөнгийг хаанаас олох вэ? Хачирхалтай нь бид энэ мөнгийг хэдий нь олсон Харамсалтай нь ямар ч үр дүнгүй үрээд дуусгасан Залуу гэр бүлийн 500'000₮ Хүний хөгжлийн 21'000₮ Хүүхдийн 20'000₮ Оюутны 70'000₮ Сүүлийн жилүүдэд их хэмжээний бэлэн мөнгийг халамж тусламж нэрээр тараасан байдаг. Зөвхөн 2011 онд гэхэд 1 их наяд ₮-г тараасан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн багадаа жилд дунджаар 0,5 их наяд буюуу 500 тэрбум ₮-г иргэдэд тараасан гэж үзэхэд 5 их наяд ₮-г тараажээ Энэ мөнгөөр бид орон сууц барьж байгуулсан бол ойролцоогоор 100'000 айлыг орон сууцжуулж чадах байсан (Нэг айлыг дунджаар 50м2, 1м2 орон сууцны нийт өртөг дунджаар 1 сая ₮) Их хэмжээний мөнгийг салхинд хийсгэхийн оронд барилга бариад иргэдээ үнэ төлбөргүй ч хамаагүй орон сууцжуулсан бол илүү үр дүнтэй шийдэл болж чадах байсан Өнөөдрийн утаа 60-с 70% буурах байсан ОДОО Ч ОРОЙТОЙГҮЙ Иргэд, ард түмэн 10 жил тэсэж чадна Оюутнууд 70'000₮ авалгүй тэсэж чадна Хүүхдүүд 20'000₮ авалгүй тэсэж чадна Ээжүүд 50'000₮ авалгүй тэсэж чадна Амьдрах хугацаанаасаа арав хорин жилээр дутуу насалснаас 10 жил халамж авалгүй тэсье Гагцхүү энэ хуримтлагдах мөнгүүдийг үр ашиггүй зарцуулалгүйгээр зөвхөн орон сууц л бариач. 10 жилийн турш 200 000 орон сууц барихад утаагүй болсон байх болно.
Бидэнд мөрөөдөл бий – СаяСанаа