Бизнес дүүрэгт оффисын барилгууд гадна болон дотор зогсоол, өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээ, талбайн хэмжээгээрээ өрсөлдөхөөс гадна угтах хэсгийн (лобби) тухтай, тааламжтай байдлаараа тухайн барилгад байрлах байгууллагуудын нэр хүнд, үнэ цэнд үргэлж нөлөөлж байдаг. Тэгвэл СаяСанаа хамт олон Аюуд Тауэрийн угтах хэсгийн талбайн хэмжээг 30-40% томруулж зай талбайг бүрэн ашиглалттай болгосноор уран зургийн галерей, уран бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр ашиглах боломжтой болгож шинэ өнгө төрхөөр шинэ оныг угтлаа.
Lobby & Gallery – SaySanaa