Энэхүү төсөл нь Монголын өндөр зэрэглэлийн хаусны ойлголтыг “гоёл” түвшнээс “соёл” түвшинд шилжүүлэх оролдлого юм. 420 м² талбай бүхий энэхүү хувийн орон сууц нь ил харагдах тансаглалд бус, орон зайн зохион байгуулалт, материалын нягт сонголт, гэрэл - сүүдрийн зохицолд тулгуурласан. Архитектур: Төлөвлөлт нь цэвэр, симметр логикт суурилсан. Илүүдэл хэлбэр, хэт чимэглэлгүй, стандарт пропорц баримталсан геометр. Нийтийн болон хувийн бүсүүд уялдаа холбоотой ч тодорхой хил хязгаартай. Орон зайн шилжилт шаталсан, тэнцвэртэй. Архитектур нь нам гүм атлаа өөртөө итгэлтэй. Материал ба гэрэлтүүлэг: Материалын палитр хязгаарлагдмал: байгалийн чулуу, венер хавтан, гүн өнгийн металл. Гадаргуу бүр зөвхөн харагдах бус, мэдрэгдэх чанартай. Гэрэлтүүлгийг орон зайн бүтцийн нэг хэсэг болгон шийдсэн. Сүүдрийн гүн, дулаан өнгийн бүсчлэл, зөөлөн шилжилт нь тогтвортой уур амьсгал бүрдүүлнэ. Панорам шиллэгээ болон дээврийн гэрэлтүүлгийн (skylight) нь байгалийн гэрлийг дотоод гүн рүү нэвтрүүлж, интерьерийг гадаад орчинтой шууд холбодог. Зохиомж ба уур амьсгал: Өнгөний палитр зөөлөн, тогтвортой. Зохиомж төвлөрсөн, жигд хэмнэлтэй. Төв бүсэд байрласан арт бүтээлүүд нь илүүдэлгүй атлаа сүнслэг, хүчтэй илэрхийлэл үүсгэнэ. Сэтгэл зүй: Энэхүү орон зай нь харуулахын тулд бус, амьдрахын тулд төлөвлөгдсөн. Дотоод уур амьсгал нь төвлөрсөн, хамгаалагдсан мэдрэмжийг бүрдүүлнэ. Энэхүү төсөл нь өндөр зэрэглэлийн орон сууцны сонирхогчдын гоёлын хандлагаас мэргэжлийн архитектур, интерьер дизайны соёл руу шилжихийг зорьсон.

Private Residence – SaySanaa
Location:
Square meters:
Date:
Team:























