Хүн төвтэй – энгийн – ухаалаг Өдөрт 14’000 гаруй хэрэглэгчийн урсгалтай газрыг хүн төвтэй, энгийн, ухаалаг болгох даалгавар авсан СаяСанаа иж бүрэн төслийн хэмжээнд амжилттай дуусгалаа. Бид ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт ээлтэй, энгийн ойлгомжтой төлөвлөлт гаргахад анхаарлаа хандуулсан бөгөөд үүний үр дүнд бүхэлдээ гэрэл гэгээтэй, цэлгэр, хүртээмжтэй орчныг бий болгож чадсан. Өгөгдсөн архитектур төлөвлөлтийг илүү ашиглалттай болгохын зэрэгцээ “Biophilic Design”-ийг оруулахыг хичээсэн нь бүх зүйл тэнцвэртэй, илэрхий, онцгой орчныг бүрдүүлэхэд дөхөм боллоо. Хүсэл эрмэлзэлд нөлөөлдөг хамгийн чухал зүйлсийн нэг бол бидний эргэн тойрон дахь хүрээлэн буй орчин юм. Part 1/2
TEDY Center – SaySanaa